Нийгмийн даатгалын сангийн орлого 13.8 хувиар өсжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-20 13:22:22

Архангай /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 59.0 тэрбум төгрөг, зарлага 58.0 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос орлого 7133.4 сая төгрөг буюу 13.8 хувь, зарлага 6684 сая төгрөг буюу 13.0 хувиар тус тус өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 7133.4 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.5 хувиар, тэтгэмжийн даатгалын сан 9.3 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 21.3 хувиар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин /ҮОМШӨ/-ий даатгалын сангийн орлого 23.6 хувиар тус тус өссөн нь нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 13.0 хувиар өсөхөд тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн,  ҮОМШӨ-ий даатгалын сангуудын зарлага 11.0-23.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 51.9 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 2.0 тэрбум төгрөгийг олгожээ.

Холбоотой мэдээ