Малчин өрхийн тоо нэмэгджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-21 12:35:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2019 оны эцсийн байдлаар малаа жилийн дөрвөн улиралд маллаж, мал аж ахуйгаасаа өрхийн орлогын дийлэнх хэсгийг олж амьдардаг 15236 малчин өрх байгаа нь өмнөх оноос 76 өрхөөр нэмэгджээ.

Аймгийн дүнгээр нийт малчин өрхийн 3053 өрх 10-100 хүртэл малтай, 11095 өрх 101-999 хүртэл малтай, 1088 өрх 1000-аас дээш малтай байна. Аймгийн хэмжээгээр 1000-аас дээш толгой малтай 1088 өрх байгаагийн 56 нь 2001-ээс дээш малтай, 133 нь 1500-2000 малтай, 898  нь 1000-1499 малтай байна.

Сонирхуулахад, малчин өрхийн 84.7 хувь нь буюу 12.9 мянга нь цахилгаан гэрэлтэй, 72.8 хувь нь буюу 11.1 мянга нь телевизортой, 8.9 хувь нь радиотой, 39.2  хувь нь буюу 6 мянга нь оёдлын машинтай байна.

Холбоотой мэдээ