Архангай аймагт 2019 онд нийт 1030 ажлын байр шинээр бий болжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-20 16:05:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бий болсон шинэ ажлын байрыг сумдаар авч үзвэл Эрдэнэбулган сум 249, Өндөр-улаан, Эрдэнэмандал, Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Хангай, Булган сум 51-87, Чулуут, Цэцэрлэг,  Хотонт, Өгийнуур, Хайрхан,  Өлзийт, Хашаат, Жаргалант, Ихтамир сум 20-49, Батцэнгэл, Цахир, сум 6-10 ажлын байрыг тус тус бий болгожээ.

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1176 ажилгүй хүн байгаагийн 52.5 хувь нь буюу 617 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 200 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оныхоос бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 16.9 хувиар буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 190 нь дээд, 45 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 901 нь бүрэн болон бүрэн бус дунд, 31 нь бага боловсролтой хүмүүс байна. 

Холбоотой мэдээ