Төслийн 2, 3-р шат хэрэгжинэ
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2,3-р шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сэргээн босголтын зээлийн банкны төслийн менежер Нина Отто, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар өнөөдөр гарын үсэг зурсан байна.
1805 өдөр