Увс аймаг бороотой байна
Увс /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу энэ сарын 25-аас эхлэн аймгийн ихэнх сумдаар бороо орж байгаа бөгөөд одоо хүртэл шивэрсээр байна. Өчигдөр өглөөний 8 цагаас энэ өглөөний 8 цаг хүртэлх 24 цагийн хооронд Өндөрхангайд 0,4 мм, Наранбулагт 2,4 мм, Малчинд 20 мм, Ховдод 11 мм, Тэсэд 8 мм, Улаангомд 39 мм, Баруунтуруунд 4,9 мм, Өмнөговьд 5 мм, Бөхмөрөнд 16 мм, Давстад 5 мм, Зүүнговьд 24 мм, Зүүнхангайд 6 мм, Өлгийд 3 мм, Сагилд 11 мм, Түргэнд 28 мм, Хяргаст 26 мм, Цагаанхайрханд 13 мм хур тунадас тус тус орсон байна.
2161 өдөр