“Увс нуур” дууны хөшөөг нуурын хөвөөнд босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-11 15:16:00

Увс /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн “Увс нуур" галын түүхт 20 жилийн ойд зориулан УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, "Увс нуур" галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачилгаар "Увс нуур" дууны гэрэлт хөшөөг энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнөө босголоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Увс нуур галын тэргүүн Н.Цэрэнбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын аварга О.Балжинням, Монгол Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, аймгийн удирдлагууд болон “Увс нуур” дууны аяыг зохиосон МУГЖ Г.Тэрбиш, шүлгийг нь тэрлэсэн Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин нар оролцлоо.

Мөн хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, ард иргэд оролцсоноос гадна Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд очиж ном хурсан юм. Увс нуур дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталж байсан бөгөөд цэнхэр тэнгэрийн орондоо үргэлжид дуулагддаг, төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэнтэй цуурайтсан алдартай дууны хөшөө ийнхүү Увс нуурынхаа хөвөөнд сүндэрлэн бослоо.

 

Холбоотой мэдээ