Хөдөө сумын иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-13 15:56:52

Увс /МОНЦАМЭ/. Иргэдийг олон дахин явуулж, зардал чирэгдэл учруулдаг, цаг хугацаа зардаг асуудлыг шийдэх үүднээс улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг цахимжуулсан байна.

Ингэснээр улсын бүртгэлээс авдаг 15 үйлчилгээний 10 үйлчилгээг нь иргэд сумаасаа авч байна. Тодруулбал, хөдөө сумын ард иргэд аймгийн төвд орж ирэхгүйгээр улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг сумандаа байгаа улсын бүртгэгчээс авах боломжтой болжээ. Энэхүү цахим үйлчилгээг Увс аймгийн 10 суманд олгож байгаа бөгөөд энэ ондоо багтаж үлдсэн 9 суманд олгодог болох юм байна.

Холбоотой мэдээ