"KОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна
Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын "KОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн Най тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн ирж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БСУГ, Цагдаагийн газар, Улаангом политехник коллеж зэрэг байгууллагатай танилцан, сайн дурын мэргэжилтнүүдийн ажиллах орчин, аюулгүй байдалтай холбоотой судалгаа хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
1837 өдөр