Халагдаж ирсэн цэргүүдэд дурсгалын цомог гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-15 15:13:08

Увс /МОНЦАМЭ/. 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Увс аймаг дахь Хилийн 0245-р анги болон Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р анги, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаасан цэрэг дайчид хугацаат цэргийн албаа хаагаад энэ сарын 14-ний орой халагдан ирлээ.

Цэргээс халагдсан залуусыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн, сумдын ЗДТГ-ын дарга нар хүлээн авч уулзан цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөсөн юм. Энэ үеэр 2019 оны 3 дугаар сард аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангийн хилчин дайчдаа эргэх үеэр авахуулсан зургаар дурсгалын цомог гаргасныг тус ангид алба хаасан цэргүүдэд гардуулан өглөө.

Энэ сарын 1-нээс эхлэн 2019 оны 2-р ээлжийн цэрэг татлагыг явуулсан бөгөөд өнөөдрөөс эхлээд тус тусын алба хаах цэргийн анги руугаа мордох юм байна. Энд нэг зүйлийг сонирхуулахад, Завхан аймаг дахь Хилийн 0277-р анги нь хилчин дайчдаа үргэлж Увс аймгаас авсаар ирсэн бөгөөд энэ удаад ч гэсэн Увсын залуусыг цэрэгт татжээ. 

Холбоотой мэдээ