Улаангомын 12 багт “Баг-83” үйлчилгээ хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Баг-83” үйл ажиллагаа Улаангом сумын 12 багт хэрэгжиж дууссан байна. “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг” уриан дор 9 дүгээр сарын 28-наас энэ сарын 9-ний хооронд явуулсан үйл ажиллагаанд давхардсан тоогоор Улаангом сумын 12 багийн 11500 гаруй иргэн хамрагдаж, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлжээ.
Тухайлбал, иргэд зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, лабораторийн шинжилгээ, рентген шинжилгээ хийлгэснээс гадна зүрх судас, дотор, халдварт, мэдрэл, сэтгэц, нүд, эмэгтэйчүүд, шүд, хүүхэд, халдварт, мэс засал, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байна. Үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Улаангом сумын дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хийжээ.
“Баг-83” явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өмнө нь
аймгийн 19 сумын алслагдсан багуудад хүрч үйлчилдэг байсан бол энэ удаад ийнхүү
Улаангом сумын 12 багийг хамруулсан байна.