Иргэдийг 1072 хувьцааны дансаа нээлгэхийг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-16 14:53:21

Увс /МОНЦАМЭ/. Брокер дилерийн “Тулгат Чандмань Баян” компани нь 2017 оноос эхлэн Увс аймагт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны данс нээх ажлыг гүйцэтгэж байна.

Иргэдийн хувьд 7000 төгрөгөөр хувьцааны данс нээлгэснээр тухайн хүн өөрийн гэсэн данс бүртгэлтэй болж, 1072 хувьцаа нь банкинд байршихаас гадна хувьцааны ногдол ашгаас хувь хүртэх боломжтой аж. Иргэд хувьцааны данс нээлгэхдээ иргэний цахим үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээтэйгээ очиж дансаа нээлгэнэ. Гэр бүлийн гишүүдийг хэн нэгэн нь төлөөлөөд данс нээлгэх боломжтой аж.

“2019 оны 7-р сарын 9-ний өдөр Засгийн газрын 229-р тогтоол гарсан бөгөөд үүнд иргэдийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн дотор данс нээлгэж дуусгах үүрэг чиглэлийг брокер дилерийн компаниудад өгсөн. Иймээс иргэд өөрийнхөө нэр дээр данс нээлгэх ажлыг шуурхайлах шаардлагатай байна” хэмээн “Тулгат Чандмань Баян” компанийн захирал Б.Батсайхан хэллээ.

Холбоотой мэдээ