УВС: "Оролцъё-төлөвлөе-хэрэгжүүлье" сэдэвт гурван үе шаттай хэлэлцүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-24 14:24:53

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын цогцолбор хоёрдугаар сургуулийн хамт олон 2025-2026 оны хичээлийн жилийн менежмент зураглалаа гаргах хүрээнд "Оролцъё-төлөвлөе-хэрэгжүүлье" сэдэвт багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын гурван үе шаттай хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.


Эхний хэлэлцүүлэг ролцъё-төлөвлөе-хэрэгжүүлье" сэдвээр багш нарын дунд болсон бөгөөд сурагчдын сурлага, төлөвшил, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хүсэж буй багшийн дүр төрх, хүсэж буй сурагчийн дүр төрхөө тодорхойлжээ. Харин дараагийн хэлэлцүүлэг мөн дээрх сэдвээр сурагчдын дунд болж, анги бүр зорилгоо тодорхойлох, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, хүсэж буй сурагчийн дүр төрхөө хамтран тодорхойлох, хичээлийн жилд хамрагдахыг хүссэн сонгон, секц, дугуйлангаа хэрхэн хичээллүүлэх талаар ярилцжээ.


Сүүлчийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт эцэг эх, асран хамгаалагчдын дунд болоход анги бүрээс төлөөлөл ирж, санал бодлоо хэлсэн байна.


Энэхүү гурван үе шаттай хэлэлцүүлэгт нийтдээ 150 гаруй багш ажилтан, 2500 гаруй сурагч болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид оролцжээ.

 

Холбоотой мэдээ