Хамт олноороо алхан багаар ажиллах арга зүйд суралцав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-21 13:38:26

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд тохиосон “Дэлхийн алхалтын өдөр”-өөр аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Энэ үеэр танхимын мэдээлэл сургалт явуулснаас гадна эрүүл хооллох арга зүйд суралцсан байна. Мөн Чандмань Улаан уул руу хамт олноороо алхаж төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийж, хөгжөөнт тоглоом тоглосноос гадна баг болж олс ороох, бөмбөг шилжүүлэх, гар бөмбөгийн тэмцээн зохион явуулсан байна. Ийнхүү хөгжөөнт тоглоомын аргаар багаар хамтран ажиллах арга зүйд хамт олноороо суралцсан нь ихээхэн үр дүнтэй ажил болжээ.

Холбоотой мэдээ