“Нархан” 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-07 14:18:10

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 770 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. Тус барилгыг Улаанбаатар хотын “Тодмандах” компани барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, тус цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

“Нархан” 3-р цэцэрлэгийн хувьд өмнө нь нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрч, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан бол өргөтгөл ашиглалтад орсноор анги дүүргэлт хэвийн болж, багачууд сурч хүмүүжих таатай орчин бүрдсэн байна.

“Манай цэцэрлэг энэ хичээлийн жилд 9 бүлгийн 382 хүүхэд, 34 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд өргөтгөл шинээр баригдсанаар бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын суралцах орчин нөхцөл сайжирлаа. Энэхүү томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж өгсөн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүддээ болон аймгийн удирдлагууддаа баярласан талархсанаа илэрхийлье” хэмээн Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэгийн эрхлэгч З.Ууганбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ