ИТХ-ын 10 дугаар хуралдаанд 37 төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-02 17:05:23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10-р хуралдаан ЗДТГ-ын хурлын зааланд эхэллээ. Хуралд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс 37 нь ирж, 97,2 хувьтай хуралдаж байна.

Нэгдсэн хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай илтгэлийг ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар тавьж хэлэлцүүллээ. Үргэлжлүүлээд Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай илтгэлийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, газрын нэгдмэл сангийн тайлан, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай илтгэлийг аймгийн ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар нар тус тус тавьж хэлэлцүүлнэ. Хурал маргааш үргэлжилнэ. 

Нэгдсэн хуралдааны үеэр төлөөлөгч нар сонирхсон зүйлсээ холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулан, дэлгэрэнгүй хариулт авч байна.


Холбоотой мэдээ