Замын халтиргаа дээр асгах хайрга, давс хангалттай бэлджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-04 13:42:18

Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 160 тн хайрга, 20 тн давс нөөцөлсөн байна. Аймгийн төвд цас их орж халтиргаа гулгаа үүссэн үед зориулалтын машин техникээр шүүрдэх, цаашлаад давс, хайрга асгах арга хэмжээ авах юм байна.

“Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд замын халтиргаа гулгаа дээр асгах давс, хайргаа хангалттай бэлдэж авсан. Мөн аймгийн төвийн засмал зам дагуух гэрэлтүүлгүүдийг лед гэрлээр сольж, 90 хувь нь асдаг болгосон. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна” хэмээн “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын менежер З.Бумнанжид ярилаа. 

Холбоотой мэдээ