Увсын цэргүүд хилийн зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-05 18:39:53

Увс /МОНЦАМЭ/. Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Увс аймгийн Давст сумын харьяат, ахлах байлдагч Б.Бат-Эрдэнэ, Т.Майдар нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, хилийн зөрчлийг илрүүлсэн байна. Тэд өнгөрсөн сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарсан хилийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоож чаджээ.

Хилчин хүний ур чадвар, эр зориг авхаалж самбаа гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дээрх албан хаагчдад Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр тушаалаар ахлах байлдагч Т.Майдарт түрүүч цол, ахлах байлдагч Б.Бат-Эрдэнэд дэд түрүүч цол олгосон байна.

Хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг биелүүлж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай албанд зүтгэж буй хугацаат цэргийн албан хаагчиддаа аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас баяр хүргэжээ.

Холбоотой мэдээ