Үүлэнд зориудаар нөлөөллөө
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц гарч энэ сарын 4-ний өдрийн 18 цаг 45 минутад Улаангомоос баруун хойш 85 км-т үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ үед агаарын урсгал Баян-Өлгий аймгийн чиглэлтэй, салхины хурд 7 м/с, агаарын температур 18.6, агаарын чийг 67 хувьтай байжээ. Үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд Сагил, Давст, Түргэн, Улаангом, Хяргас, Өлгий, Зүүнхангай, Өмнөговь, Завхан, Тэс, Наранбулаг сумдын нутгийг хамран сүүлийн хоёр хоногт хур тунадас орж байна.
2121 өдөр