Шуурганд унасан цахилгаан дамжуулах шугамуудыг сэргээн босгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-25-нд шилжих шөнө болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Улаангом дэд станцаас 20 км зайд байрлах, 220 кВ -ын 19, 20, 21 дүгээр цахилгаан дамжуулах агаарын шугам, Өмнөговь сумын
чиглэлд 110 кВ-ын 9 ширхэг тулгуур багана унаж гэмтсэний улмаас 25-ны өглөө орон нутгийн 7.30 цагаас эхлэн Увс аймаг гэрэл цахилгаангүй болсон юм.
Харин ОХУ-аас орж ирж байгаа 220 кв-ын 19, 20, 21 дүгээр цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг тайлж аван талбайг цэвэрлэсэн ба шинээр угсрах ажил одоогоор 50 гаруй хувьтай явагдаж байна.
Эдгээр агаарын шугамуудыг босгочихвол баруун гурван аймаг тэр чигтээ гэрэл цахилгаанаар бүрэн хангагдах юм.