Бизнес эрхлэгчид хандивын аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Монголын ҮХАҮТ-ын Увс аймгийн салбар болон бизнес эрхлэгчдийн хамтын санаачлагаар цасан болон шороон шуурганд орон гэр нь сүйдсэн иргэдэд зориулан тусламжийн аян өрнүүлж байна.
Увс аймгийн
бизнес эрхлэгчдийн гол төвлөрөл болсон “Итгэлт” барааны зах, “Шинэ Улаангом” захуудад тусламжийн аяныг өрнүүлсэн бөгөөд тус хоёр захын хамт олны
сэтгэлийн хандиваар 8 сая 160 мянган төгрөгийн өвлийн хувцас, ахуйн хэрэглээний
бараа, хүнсний зүйлүүд цугларсныг бизнес эрхлэгчдийн төлөөллүүд өчигдөр орой Аймгийн онцгой
комисст хүлээлгэн өглөө. Сайхан сэтгэлийн гараа сунгасан “Итгэлт” зах, “Шинэ Улаангом” захын хамт олонд Увсчууд талархаж байна.
“Байгалийн
давтагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөс ч нэг нэгнээ гэсэн сэтгэлийн тус дэмээр
бэрхшээл саадыг даван туулдаг билээ. Бидний энэ тусламж хэрэгцээтэй хүмүүстээ очиж, бага ч гэсэн тус болоосой
хэмээн бодож байна” хэмээн “Итгэлт” захын худалдаа эрхлэгч Д.Гомбо хэллээ.