"Нээлттэй хаалганы өдөр"-т иргэдийн оролцоо сул байна
Увс /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын иргэнд хүрч үйлчлэх үйлчилгээний мэдээлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангуулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулж байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын 1, 2, 4, 6-р сургуулийн зааланд болон Чандманий Соёлын төв, Багийн нэгдсэн төв, “Шинэ Улаангом” захын 1-р давхарт төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус тус зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд танилцаад иргэдийн идэвхи, оролцоо сул байгааг онцолсон юм.
2427 өдөр