Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярын барилдаанд Б.Бадарч түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-14 22:04:55


   Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 48 бөхийн барилдаан энэ амралтын өдөр аймгийн Спортын ордонд болж өнгөрлөө. Бөхийн барилдаанд Тэс сумын харъяат, аймгийн арслан Б.Бадарч түрүүлж, Наранбулаг сумын харъяат, аймгийн Б.Нармандах үзүүрлэн, бөхийн тоо сондгойрсон тул шөвгийн гуравт Тэс сумын харъяат, аймгийн арслан Х.Мөнхжаргал шалгарсан юм.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль бол аливаа нэгэн салбарын харилцааг зохицуулах, хэсэг бүлэг хүний өмч болох төдий зүйл бус Монгол Улсын бүх ард ирд иргэдийн нийтийн өмч болсон хүн бүрийн амьдрах эрх, эрх чөлөө, төрийн эрх барих байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, бусад бүхий л харилцааг зохицуулан баталгаажуулсан хүн бүрийн мэдвэл зохих амин чухал хууль юм. Энэхүү түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын Их Хурлын депутатууддаа Увсчууд та бүхнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн юм.

 

 

Холбоотой мэдээ