ДОРНОГОВЬ: Ноён хутагтын наадмын нээлтийн үйл явцаас

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-07-30 17:26:09

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 30/МОНЦАМЭ/.Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл явдлыг фото зургаар буулгаснаа хүргэж байна.

Түүхт ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, их соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн нэрэмжит "Саранхөхөө" театрын уран бүтээлчид, говийн бүсийн аймгуудын уран бүтээлчид оролцлоо.