ӨНӨӨДӨР: "The Hu" хамтлагийн тоглолт Увс аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-31 09:13:58

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 17:00 цагт: "HUN TOTEM" Үндэсний Урлагийн тоглолт Хүн театрын тайзнаа болно.

18:00 цагт: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт  "ГАН ЗАМ" палас-д болно.


-Бүх Оросын байгалийн их наадмын шагналт “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэн Улаанбаатар зорчигч тээврийн төвийн Баганат танхимд гарч байна.


 

Орон нутагт:

17:00 цагт: Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан "The Hu" хамтлагийн тоглолт тус аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 


-Модон барилдааны долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Ара комплекст энэ сарын 31-нээс наймдугаар сарын 2-ныг хүртэл болно. 

Холбоотой мэдээ