Олон нийтийн цагдаа нарыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 19 сумын Олон нийтийн цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг явуулж байна.
Тус сургалт нь олон нийтийн цагдаагийн
мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр батлагдсан болон одоо хүчин төгөлдөр
мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зорилготой аж.
Энэ үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд
ээлтэй орон нутаг”
хөтөлбөрийн хүрээнд төрөөс хүүхэд, гэр бүлийн талаар баримтлах бодлого,
өнөөгийн байдал, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд иргэнтэй харилцах
анхан шатны ойлголт, хүүхдийн эрх, хамгааллын тухай хуулийн талаар олон нийтийн цагдаа нарт мэдээлэл хийсэн
байна. Хамгийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нар шинээр хэрэгжиж
байгаа хууль тогтоомжийн талаар сайн мэдээлэлтэй болж байгаа
нь цаашлаад
иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжрах юм хэмээн зохион
байгуулагчдын зүгээс онцолж байв.