Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор Улаангом сумын “Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төвөөс Есдүгээр цэцэрлэгтэй хамтран харьяа тойргийнхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд осол гэмтлээс сэргийлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг өчигдөр явууллаа. Энэ үеэр “Монос”, “Ундрам”, “Оргил”, “Төв эмийн сан”, аймгийн УЗХороо зэрэг байгууллагатай хамтран тэдгээр иргэдэд эрүүл мэндийн витамин, амин дэм болон эд материалын дэмжлэг үзүүлсэн юм. “Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн харьяа тойрогт 360 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамаарагддаг байна.
2393 өдөр