“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болно
Увс /МОНЦАМЭ/. “Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болон “Чацарганы баяр” арга хэмжээ энэ сарын 12-14-нд Гиваан баатрын талбайд болно. Үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, хадлан тэжээл, жимс, жимсгэнэ, үр суулгац, барилгын материал, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэх юм.
2025 өдөр