Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-21 11:03:29

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Замын цагдаагийн тасгаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг энэ сарын 20-нд зохион байгууллаа. Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зам тээврийн осол хэргийг бууруулах, шалтгаан нөхцөл, тулгамдаж буй асуудал зэргийг хөндөж ярьсан юм.  

Зөвлөлгөөнд “Увс-АЗЗА” төрийн өмчит компани, Хот тохижилт үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон тус тус оролцлоо.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хамгийн гол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох хэрэгтэй хэмээн зөвлөгөөнд оролцогчид онцолж байв. Энэ он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон явдал цөөнгүй гарсан байна.

 

Холбоотой мэдээ