Алслагдсан багийн иргэд такси үйлчилгээ авахад дөхөм боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-21 11:29:55

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЗХ-ноос таксины үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг холбох зорилготой суурин утсыг “Бэлбулаг” худалдааны төвийн өмнөх таксины зогсоол дээр байршуулаад байна. Энэ дагуу иргэд такси дуудлагын 7045-5995 дугаарт холбогдож үйлчилгээ авч эхэлжээ.

Ингэснээр таксины жолооч нарын орлого нэмэгдэж, үйлчлүүлэгч хайж дэмий явах шаардлагагүй амар болсон байна. Мөн такси үйлчилгээнээс хол, алслагдсан багт амьдардаг болон яаралтай такси үйлчилгээ авах шаардлагатай болсон иргэд энэ утас руу дуудлага өгөх болжээ.

Энэхүү дугаар нь ямар нэгэн тусгай дугаар биш тул иргэд өөрийн утаснаасаа энгийн утасруу ярих тарифаар дуудлага өгч болох аж. Тэрчлэн үйлчилгээний хөлсөө тухайн такситайгаа тохирох боломжтой аж.  

Холбоотой мэдээ