Өсвөрийн шатарчид дэлхийн цомд өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-25 12:25:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын шатрын холбооны U8, U10, U12 насны ангиллын дэлхийн цомын тэмцээн Гүржийн Батуми хотод эхэллээ.


Батуми хотын “Гранд Беллажио” зочид буудалд болж буй энэхүү тэмцээнд 40 орны 300 орчим өсвөрийн шатарчин оролцож байгаа юм. Тэгвэл манай улсаас U8, U12 насны ангилалд дөрвөн тамирчин өрсөлдөж байна.


Тодруулбал, хөвгүүдийн найман насны ангилалд Б.Хангайсайхан, охидын найман насанд Н.Аз-Эрдэнэ, 12 насанд И.Цэлмүүн, Н.Энхрийхэн нар тоглож байна. Хоёр өргийн дараах байдлаар манай шатарчдаас Б.Хангайсайхан 21, Н.Аз-Эрдэнэ тав, И.Цэлмүүн хоёр, Н.Энхрийхэн зургаадугаар байрт жагсаж байна.


Дэлхийн цомын насны ангилал бүрийн оролцогчдын тоог ФИДЕ-гийн квот болон тэмцээний дүрмийн дагуу тогтоожээ.

Холбоотой мэдээ