Наадмаар зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-25 10:31:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аялагч, жуулчид төдийгүй монгол түмний шимтэн үздэг, дэлхийд хосгүй Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхдээ энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгох юм.


Өмнөх жилүүдэд наадмын талбайн гадна орчимд зах, худалдааны төв шиг болдог байсныг болиулж, эмх цэгцтэй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гээд салбар есөн хороо ажиллаж, тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар хийсэн. Энэ жил урсгал засваруудаа хийж, зочин, төлөөлөгч, наадамчдаа хүлээн авахад бэлэн болжээ. 

Холбоотой мэдээ