Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Холимог тулааны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Бахрейны Манама хотод эхэлнэ.
Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд Азийн 20 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас зургаан тамирчин, нэг дасгалжуулагч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Ариунгоо (Болд нударга), 60 кг-д Б.Өлзийтнаран (Женко) нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн 55 кг-д Р.Баасанжаргал (Кинг Панда), 60 кг-д Б.Анх-Ирээдүй (Шандас ММА), 65 кг-д Э.Билэгт (Мазаалай ММА), 70 кг-д М.Өнөмөнх (Шандас ММА) нар тулалдах ажээ. Баг тами рчдыг ахлан “Болд нударга” клубын дасгалжуулагч Т.Болдбаатар ажиллана.
Энэхүү тэмцээний
өмнө Азийн олимпын зөвлөл болон Азийн холимог тулааны холбоо хамтран шүүгч,
дасгалжуулагчдын хөгжлийн анхдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Энэ хүрээнд Манама
хотод шүүгч дасгалжуулагчдын мэдлэгийг тэлж, ур чадварыг нэмэгдүүлэн сайжруулах
зорилгоор сургалт зохион байгуулсан байна. Уг сургалтад манай улсаас Б.Долгорсүрэн,
Ж.Лхагвабат, П.Энх-Эрдэнэ, Г.Чулуунхуяг нар хамрагдсан аж.