СЭЛЭНГЭ: Буриад улсын Ерөнхийлөгчид хүсэлт тавьсны дагуу нэмж 30 хүүхдийг Хиагтын районд сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-27 12:57:27

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн хавар ОХУ-ын БНБУ-ын нийслэл Улан-Үдэ хотноо ажлын айлчлал хийх үеэрээ Буриад улсын Ерөнхийлөгчид хүсэлт тавьсны дагуу 2024-2025 оны хичээлийн жилд нэмж 30 хүүхдийг Хиагтын районд сургахаар болжээ.

 

ОХУ-ын БНБУ-ын /Бүгд найрамдах Буриад улс/ Хиагтын районы боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Боловсролын газарт зочиллоо.

 

Улмаар аймгийн даргын хүсэлтийн дагуу БНБУ-ын Хиагтын районы 2 дугаар сургуульд шинээр сурагчид элсэн суралцах болсонтой холбогдуулан хоёр аймгийн боловсролын салбарын удирдлагууд харилцан санал солилцлоо.

 

Сэлэнгэ аймаг болон ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районы хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилд Хиагтын районы ЕБ-ийн 4 дүгээр сургуульд тус аймгаас 29 хүүхэд суралцаж байгаа юм.

Холбоотой мэдээ