СҮХБААТАР: Голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-25 14:30:44

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хэт халалтын улмаас голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй голын эрэг дагуу тоглох, усанд орох тохиолдол их байна. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр голын ойр орчмоор хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулж байна.

 

Үүнтэй холбоотойгоор иргэд гол, усны ойр орчимд аялж, зугаалахдаа бага насны хүүхдийг гол болон тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулах, хийлдэг завь, дэр зэргийг ашиглахгүй байхбулчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх, гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, ус уруу орохгүй байхыг ОБГ-аас анхаарууллаа.

 

УЦУОШТ-өөс өгч буй мэдээгээр энэ сарыг дуустал нийт нутгаар 30 градус давж, аагим халуун өдрүүд үргэлжилж хуурайшилт ихэссэнээс таэ хээрийн түймэр гарах, хэт халалтаас үүдэлтэй гэнэтийн дуу цахилгаантай бороо орох магадлалтай талаар мэдээлж мөн болзошгүй эрсдэлээс сэрэмжүүлсээр байгаа юм.

 

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд бага насны хүүхэд голд болон тогтоол усанд живж эндсэн тохиолдол гурав бүртгэгдсэн билээ.

Холбоотой мэдээ