Орос хэлний олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-26 12:36:08

Увс /МОНЦАМЭ/. Улсын Орос хэлний олимпиадын хоёрын даваа буюу аймгийн шатны шалгаруулалт өчигдөр Улаангом хотноо боллоо. Олимпиадад 9, 12-р ангийн 46 сурагч, орос хэлний 28 багш оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.

9-р ангийн төрөлд  Өлгий сумын ЕБС-ийн сурагч Л.Нармандах, Улсын тэргүүний 1-р цогцолбор сургуулийн Т.Цолмон, Улсын тэргүүний 2-р цогцолбор сургуулийн М.Түмэнбаяр нар тэргүүлсэн байна. Харин 12-р ангийн төрөлд Улсын тэргүүний 2-р цогцолбор сургуулийн сурагч Б.Энхзул, Улсын тэргүүний 1-р цогцолбор сургуулийн Э.Энхтуул, Зүүнговь сумын ЕБС-ийн сургуулийн Б.Анхцэцэг нар эхний гурван байр эзэлсэн байна.

Багш нарын төрөлд Улсын тэргүүний 1-р цогцолбор сургуулийн багш Л.Чимгээ, Ерөнхий боловсролын 4-р сургуулийн З.Нина,  Тэс сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Р.Чойжилсүрэн нар шалгарлаа.

Амжилттай оролцсон багш, сурагчид ирэх сарын эхээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах  олимпиадын гурвын даваанд оролцохоор болсон байна

Холбоотой мэдээ