Солонгост ажиллаж, амьдарч байгаа иргэн сумынхаа сургуулийн дотуур байранд хандив илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-21 23:44:02

Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр БНСУ-д үйлдвэрлэгдсэн 130 ширхэг 1, 2-р хоолны таваг, мөн тооны халбага сэрээгээр хангагдсан байна. Эдгээрийг тус сумын харъяат, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Т.Басзангиа, Л.Баярмаа нарын гэр бүлээс хандивлажээ. Эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан хоолны таваг, халбага сэрээнүүдийг тэд тус улсаас ачуулсныг Хяргас сумын сургуулийн хамт олон өнгөрсөн долоо хоногт хүлээн авч, дотуур байрандаа хэрэглэж эхэлсэн байна. 

Тус сумын сургууль нь нийтдээ 43 багш ажилчин, 593 сурагчтай бөгөөд дотуур байранд 141 хүүхэд амьдардаг байна. Дотуур байрны хүүхдүүдийн 85 нь эмэгтэй, 56 нь эрэгтэй аж. 

Холбоотой мэдээ