Улс, аймгийн төсвийн орлогыг давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-19 16:56:03

Увс /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны нэгдүгээр сард аймгийн төсөвт 2.6 тэрбум төгрөг оруулахаас 2.8 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. 

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 648.3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 927.6 сая төгрөгийн орлогыг бүрдүүлж чаджээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 163.8 сая төгрөгийг татвар орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 261.7 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Аймгийн төсөвт өөрийн орлогоор 520.5 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 655.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөгөө мөн л давуулан биелүүлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 179.4 сая төгрөгөөр их, үүнээс улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 26.9 сая төгрөгөөр, аймгийн төсөвт төвлөрүүлсэн орлого 145.4 сая төгрөгөөр тус тус давж биелсэн байна.


Холбоотой мэдээ