УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тойрогтоо ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
Б.Чойжилсүрэн энэ сарын 24-ний өдрөөс эхлэн тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр
өчигдөр Улаангом сумын 8-р багт ажиллаж, намрын чуулганы
хугацаанд хэлэлцэн баталсан хууль, тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв,
санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа
арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд өгч, иргэдийн сонирхсон
асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтад
аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
Ю.Төгсжаргал, П.Баттулга нар оролцож аймгийн ИТХ-аас 2018 онд хийж хэрэгжүүлсэн
ажлын тайлан болон 2019 онд Увс аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтын ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.
Б.Чойжилсүрэн гишүүн өнөөдөр Сагил суманд ажиллаж байна. Түүний
тойрогт Увс аймгийн 6 сум, Улаангом сумын 4 баг багтдаг бөгөөд гишүүн
тойргийнхоо бүх сум, багуудад хүрч ажиллах аж.