Тариаланчид сүүлийн хэдэн жил аваагүй арвин улаан буудай хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил
18285.5 тн үр тариа, 2708.6 тн төмс, 3174 тн хүнсний ногоо, 6569.2 тн тэжээлийн
ургамал хураан авч ургац авчээ. хураалтын ажил өндөрлөсөн байна. Үүнийг өнгөрсөн оны
мөн үетэй харьцуулахад үр тариа 8594.5 тн, тэжээлийн ургамал 481.7 тн-оор өсч, харин
төмс 463.1 тн, хүнсний ногоо 484,0 тн-оор буурчээ. Хураан авсан үр тарианы 86.7
хувь нь Баруунтуруун суманд, 11.1 хувь нь Тариалан суманд, төмсний 57.3 хувь,
хүнсний ногооны 53.6 хувь нь Улаангом суманд тус тус ноогдож байна. Тэрчлэн
аймгийн хэмжээнд 43.9 мянган тн байгалийн хадлан, 955.5 тн гар тэжээл, 4152.15
тн хужир шүү, 200 тонн сүрэл бэлтгэжээ.
“Өнгөрсөн жилтэй харьцуулбал
тариалалтын хэмжээ өмнөх оноос таван мянган га талбайгаар нэмэгдсэнийг дагаад хураан
авсан ургацын хэмжээ өссөн. Тариаланчид маань сүүлийн хэдэн жил байгаагүй арвин
ургац хураан авч их ажлын ард гараад байна. Энэ жил улаан буудайн үрийн
шинэчлэл хийсэн нь ийнхүү ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн” хэмээн
аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.