СЭЛЭНГЭ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 15
/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах
чиглэлээр Эрчим хүчний яамнаас 4 чиглэлд ажлын хэсэг гарсан байна.
Үүний нэг Эрчим хүчний яамны
Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохоор
ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн төв Сүхбаатар
суманд баригдаж байгаа шинэ 70 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан
станцын барилга угсралтын ажилтай танилцлаа.
Энэхүү цахилгаан станц нь жилд
285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн
түгээх хүчин чадалтай байх юм.
Дулааны цахилгаан станцын эхний
үе шатыг 2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026 онд
тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Дулааны цахилгаан станцын
байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Райд Монголиа”
ХХК өөрсдийн хөрөнгөөр хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.