СЭЛЭНГЭ: Хоёр том голын сав газрыг сонгон авч динамик ялгааг илрүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-17 12:10:32

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аляска болон Евро-Азийн (Монгол) бүс нутагт харьцангуй бага судлагдсан Кускоквим, Сэлэнгэ гэсэн хоёр том голын сав газрыг сонгон авч гидроклиматологийн болон нийгэм-экологийн тогтолцооны өөрчлөлт, динамик ялгааг илрүүлэх зорилго бүхий төсөл хэрэгжинэ.

 

Төслийн багийнхан өчигдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга  Н.Лхагвадоржтой уулзаж, төслийн талаарх мэдээллээ өгч, саналаа солилцлоо.

 

"Уур амьсгалын өөрчлөлтөөс Суб-Арктикийн бүсийн голын сав газруудын нийгэм-экологийн  системд үзүүлж буй нөлөө" сэдэвт энэхүү төсөл нь Америкийн шинжлэх ухааны сангаас санхүүжилттэй юм.

 

Дээрх хамтарсан судалгааны төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, АНУ-ын Жорж Вашингтон, Айвогийн Их сургуультай хамтран хэрэгжүүлнэ. 

Холбоотой мэдээ