Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд 8 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар шийдвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-15 13:28:13

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар ЭХЭМҮТ-д  энэ сарын 12-нд ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн.


Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна. Тодруулбал, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квот тавихгүй, эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс энэ онд найман тэрбум төгрөг татаж, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар шийдвэрлэв. Ирэх жилүүдэд энэхүү зардлыг улсын төсөвт тусгаж шийдвэрлэж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

 

Ингэснээр ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдлээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ