СЭЛЭНГЭ: Борооны өмнө салхи ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-17 13:20:53

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +12+17 градус, өдөртөө 19+24 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +15+17 градус, өдөртөө +20+22 градус дулаан байна.

 

8 дугаар сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20, 21-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж секундэд 12-14 метр хүрнэ.

 

Агаарын температур шөнөдөө +9+14 градус, өдөртөө +24+29 градус дулаан, 20-ноос өдөртөө бага зэрэг сэрүүсэж +19+24 градус дулаан байна.

Холбоотой мэдээ