ХОВД: Шатахууны үнэ, нөөцийг тогтвортой байхад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-16 11:21:47

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа өчигдөр Шатахуун түгээх станцын удирдлага, компанийн төлөөлөлтэй уулзаж, шатахууны татан авалт, нөөцийн талаар мэдээлэл солилцлоо.  


Тус аймагт 10 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос шатахуунаа татан авч байна.  

Одоогоор шатахуун түгээх станцууд харилцан адилгүй нөөцтэй байна. Холын замд шатахуун тээвэрлэлт удаашрах асуудал байгаа ч хомсдол үүсээгүй. Иргэд дараалал үүсгэхгүй, их хэмжээгээр бус ердийн хэрэглээнд шатахуунаа авахад нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой гэдгийг Шатахуун түгээх станцын төлөөллүүд хэллээ. 

Мөн цаашид орон нутагт шатахууны хомсдол, урт хугацааны хүлээлт, дараалал үүсгэхгүй байх, шатахууны нөөц, үнийг тогтвортой байхад анхаарч ажиллахаар болсныг Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.    

Холбоотой мэдээ