NHL-ийн шилдгүүдийн жагсаалтад Оросын дөрвөн хоккейчин бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-17 22:32:34

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 17 /РИА Новости/. Сүүлийн 25 жилийн хугацаанд буюу 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Үндэсний хоккейн лигт /NHL/ тоглож байсан ба тоглож буй шилдэг хоккейчдын жагсаалтыг тус лигийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.


Уг жагсаалтад Оросын дөрвөн тоглогч буюу Стэнлийн цомын эзэн, лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх шилдэг довтлогч Александр Овечкин /Вашингтон Кэпиталз/, Стэнлийн цомыг гурван удаа хүртсэн Евгений Малкин /Питтсбург Пингвинз/, хоёр удаа хүртсэн Павел Дацюк /Детройт Ред Уингз/, Никита Кучеров /Тампа-Бэй Лайтнинг/ нар багтсан байна.


Мөн Оросын хоккейчдоос гадна 16 тоглогч жагсаалтад бичигдсэн бөгөөд тэд бол довтлогч Патрис Бержерон, Сидни Кросби, Леон Драйзайтл, Патрик Кейн, Анже Копитар, Натан Маккиннон, Коннор Макдэвид, Стивен Стэмкос; хамгаалагч Дрю Даути, Виктор Хедман, Данкан Кит, Кейл Макар, Алекс Пьетранжело, Ши Уэбер; хаалгач Марк-Андре Флёри, Жонатан Куик нар юм.


Өнгөрсөн тавдугаар сард The Hockey Writers цахим хуудсанд А.Овечкиныг Үндэсний хоккейн лигийн түүхэн дэх хамгийн агуу довтлогчдын нэг гэдгийг зарласан байна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард 895 дахь шайбаа оруулснаар Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг 26 жилийн дараа эвдсэн юм.


А.Овечкин мэргэжлийн тамирчны замналдаа олсон мөнгөний хэмжээгээр NHL-ийн тоглогчдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол түүний ард “Питтсбург Пингвингз” багийн Сидний Кросби, Евгений Малкин нар бичигджээ.   

Холбоотой мэдээ