Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-14 17:05:17

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Окай Мемиштэй энэ сарын 12-нд уулзав. 

 

Уулзалтын үеэр Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дээд, өндөр хэмжээний айлчлалын тоо нэмэгдэж буйг онцлоод, цаашид хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. 

 

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон тусгайлсан чиг үүрэгтэй бусад байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ