Шуурганд унасан агаарын шугамыг сэргээн босгосон залууст хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас унасан, цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур баганыг засварлах угсрах, цахилгаан холболт хийх ажлыг цаг агаарын таагүй нөхцөлд, өдөр шөнөгүй ажиллаж түргэн шуурхай, цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний ажилчдад аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр зарим хүмүүсийг Увс аймгийн Хүндэт тэмдэгээр шагнаж урамшуулсан юм.
“Олон арван
хэрэглэгчдийн төлөө
цаг наргүй хичээж ажилласан эрчим хүч, дулааны сүлжээ, нийтийн үйлчилгээний албаны шуурхай залуустаа
дахин дахин талархал илэрхийлье” хэмээн аймгийн Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн энэ үеэр онцоллоо.