Жирэмсэн эхчүүдэд анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Элбэг өгөөж” өрхийн эрүүл мэндийн төвөөс хүн амын эрүүл мэндийг дэмжих, тэр дундаа харьяа тойргийнхоо жирэмсэн эмэгтэйчүүд болон 0-5 хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хяналтад байлгаж, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ удаад тус өрхийн эрүүл мэндийн төвөөс жирэмсний хяналтад байгаа эхчүүддээ зориулан амны хөндийн эрүүл мэнд, жирэмсний хяналтад хугацаанд нь хамрагдсаны ач холбогдол, 0-5 хүртэл насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт зэрэг сэдвээр өртөөчилсөн сургалт явууллаа.
“Манай эрүүл мэндийн төв нь харьяа 5 багийнхаа 8100 гаруй хүн амд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхэдтэй ээжүүддээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зорилгоор хяналтадаа байлгаж эрүүл мэндийг нь дэмжиж ажилладаг. Энэ удаад жирэмсний
хяналтад байгаа
эхчүүдийг хэрэгцээт зөвлөгөө мэдээллээр
хангаж ажилласан бөгөөд энэхүү ажлаа дүгнэж тэдний дунд Алтан хонх тэмцээн явуулан мэдлэгийг нь сорьсон” хэмээн “Элбэг өгөөж” ӨЭМТ-ийн дарга Г.Гэрэлтуяа хэллээ.