Апостиль гэрчилгээг цахимаар олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 11:47:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ.


Энэхүү үйчилгээ өнөөдрөөс хэрэгжих бөгөөд иргэд “E-Mongolia” системээр дамжуулан авах боломжтой аж. Үүнд:

Төрсний бүртгэлийн лавлагаа;

Иргэний үнэмлэхийн лавлагаа;

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;

Жолоочийн лавлагаа, мэдээлэл;

Дархлаажуулалтын мэдээлэл багтжээ.


Цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр иргэд нотариатчаар гэрчлүүлэх, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болох аж. Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.


Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой аж. 



Холбоотой мэдээ