СЭЛЭНГЭ: Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ
хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ.
Иймээс багш, удирдах ажилтнууд
танхимын болон бүсчилсэн сургалтдаа хамрагдаж эхлээд байна. Үүний дараагаар тун
удахгүй нэгж, байгууллагууд дээрх сургалтууд үргэлжлэн явагдана.
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд
Дархан-Уул аймагт зохион байгуулсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын
хөтөлбөр хэрэгжүүлэх төвийн бүсийн сургалтад Сэлэнгэ аймгаас 87 багш, удирдах
ажилчид оролцсон байна.
Тус сургалтад Хөвсгөл, Орхон,
Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нийт 386 багш, арга зүйч нар хамрагджээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024-2025
оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 35 сургуульд 22534 сурагч, 43 цэцэрлэгт
7512 хүүхэд суралцана.
Сургуулийн өмнөх боловсролын
хамран сургалт 90.7 хувь, суурь боловсролын хамран сургалт өнгөрсөн жилээс 0,2
хувиар ахиж 94.6 хувьтай болжээ. Мэргэжлийн боловсролын 2 байгууллагад 720
оюутан, 31 мэргэжлээр сурч төгссөн байна.
Шинэ хичээлийн жилд тоон
үзүүлэлтүүд буурахгүй, элсэлт хэвийн 2200 гаруй сурагч нэгдүгээр ангид элсэн
суралцахаар байгаа хэмээн Сэлэнгэ аймгийн БГ-ын сургалт, арга зүйн хэлтсийн
дарга Ч.Алтантуяа ярилаа.